Усан спортоор хичээллэхийн ач холбогдол
Усан спорт нь эрүүл мэндээ хамгаалах, биеийн жингээ хадгалах, найз нөхөдтэй болох, биеийн болон сэтгэлзүйн эрүүл байдлаа хадгалахад тун тохиромжтой спортын төрөл юм.
Усан спорт нь дотроо мэлхий сэлэлт, араар даллах, хажуугаар даллах, чөлөөт сэлэлт гэх мэт олон төрлүүд байна.
Усан спортоор хичэээллэх нь эрүүл мэндийн дараах ач холбогдолтой. Үүнд
- Аливаа түгшил бухимдлын үед өөрийгөө барих, зүрхний цохилтын тоогоо хянах
- Зүрхний судасны үйл ажиллагааны ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх
- Булчингийн хүч, тэсвэрийг сайжруулах
- Уушиг, зүрхний үйл ажиллагааг сайжруулах
- Биеийн жингээ тогтмол барих
- Биеийн булчинг жигд хөгжүүлэх
- Биеийн тэнцвэр авах чадварыг сайжруулах
- Биеийн төрх байдлыг засах
- Уян хатан чанарыг сайжруулах
- Сэтгэлзүйн тайван байдлыг нэмэгдүүлэх
Анагаах ухаанд усан эмчилгээний ач холбогдлыг янз бүрийн эмгэгийн үед ашиглаж байна. Жишээлбэл: үений үрэвсэлт өвчин, яс сийрэгжих өвчин, булчингийн урагдал гэмтэл зэргийн үед усанд алхах дасгал дүнтэй болохыг судлаачид зөвлөсөн байна. Ялангуяа өвдөгний үений остеоартритын үед усанд алхах дасгал хийх нь өвдөгний үенд очих даралтыг багасгаснаар өвдөлт бууруулах, алхааны явц дах үений хөдөлгөөний хоорондын уялдааг хангах, хаван бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн артерийн даралт ихсэх өвчин хавсарсан чихрийн шижинтэй хүмүүсийг усанд дасгал хийлгэх нь өвчтөн амьсгал, зүрх судасны системийн үйл ажиллагааг сайжруулахад эерэг нөлөөтэй болохыг судлаачид зөвлөж байна.